Таны биеийн хэсэг бүр вирус, мөөгөнцөр, бактерийн (ихэнхдээ сайн) өвөрмөц микробиомтой байдаг.
Таны биеийн хамгийн том эрхтэн болох арьсан дахь микробиом нь үрэвслийг зохицуулж, эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг саад болдог. Арьсны зарим бичил биетүүд хор хөнөөлгүй эсвэл ашигтай байдаг. Бактери нь халдварыг улам хүндрүүлэхээс сэргийлж арьсны эрүүл мэндийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьсны үрэвсэл, стресс, арьсны рН-ийн түвшний өөрчлөлт, таны хооллолт зэрэг бусад хүчин зүйлүүд нь арьсны микробиом тэнцвэргүй болдог байна. Түнчлэн экосистемийн тэнцвэр алдагдах үед арьсны харшилууд, батга, экзем, олон үрэвсэл үүсэхэд амархан байдаг. Микробиом нь хэт ягаан туяаны гэмтэлтэй холбоотой экзем, батга, хуурай арьс, үрчлээ, арьсны хорт хавдрын эрсдлийг бууруулна. Экземтэй хүмүүст керамид бага байдаг тул керамидтай тос маш сайн байдаг шүү. Пробиотиктой арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь батганы дэгдэлтийг бууруулж, хуурай арьс, экзем зэргийг эмчилэхэд тохиромжтой сайн найрлагуудын нэг учираас та ямарч арьсны асуудал байсан пробиотиктой гоо сайханы бүтээгдэхүүн таныг эрүүл арьстай болгоход туслах болно. Пробиотиктой бүтээгдэхүүн хэрэглэх нь үрчлээнд хмагийн сайн үр дүнг мөн үзүүлдэг шүү.